Categories
гадаад мэдээ

Ярилцлагын хаан Ларри Кинг таалал төгсжээ

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгсжээ. Энэ сарын эхээр Лос Анжелесийн Cedar-Sinai Medical Center эмнэлэгт “Covid-19” өвчнөө эмчлүүлэхээр хэвтэж байжээ. 1933 онд Нью Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн Кинг 1970-аад оны үед “The Larry King Show” радиогийн нэвтрүүлгээрээ анх алдаршсан юм. 1985 онд тэр CNN сувагт “Larry King Live” шоугаа нээж, алдар нэр нь дэлхий дахинд түгж эхэлжээ. Тэрбээр жар орчим жил энэ салбарт ажиллахдаа 50,000 ярилцлага хийж, CNN сувгийн “Larry King Live” ярилцлагын шоуг 25 жил хөтлөхдөө Жеральд Фордоос эхлээд Барак Обама хүртэл АНУ-ын олон ерөнхийлөгчөөс гадна Мартин Лютер Кинг, Далай лам, Нелсон Мандела, Владимир Путин зэрэг алдартай хүмүүстэй ярилцаж байжээ.

Гэвч 2010 оноос Ларри Кингийн шоуны үзэгчдийн тоо эрс буурсан нь түүний зочинтойгоо зөөлөн ярилцдаг арга барил нь хоцрогдсонтой холбоотой гэж үздэг. Үзэгчид илүү түрэмгий, зочноо хүнд байдалд оруулдаг ярилцлагын хэлбэрийг сонирхох болсон байна. Үүний дараа тэр CNN-ий шоугаа орхиж, Британийн сэтгүүлч Пирс Морганд шилжүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *