Categories
мэдээ нийгэм

Японы Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулна

Японы 14 их сургууль оролцсон боловсролын яармаг өнөөдөр, маргааш
Монгол-Японы төвд хоёр өдөр зохиогдож байна. Зургаа дахь жилдээ болж буй
уг үзэсгэлэн жил ирэх тусам өргөжин, оролцогч сургуулийн тоо ч нэмэгдэж
байгаа аж. Яармагийн үеэр сургууль тус бүр дэлгэрэнгүй танилцуулга,
ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөс гадна, Японы Элчин сайдын яамнаас тус
улсын Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулга хийх юм байна. Мөн
Японд суралцан, эх орондоо ирэн амжилттай ажиллаж буй залуусын лекцийг
сонсох боломжтой гэсэн.

Үзэсгэлэнд Японы хамгийн олон Нобелийн шагналтан төрсөн Нагояагийн их
сургууль, тус улсын хамгийн анхны хувийн их сургууль Кэйо оролцож
байна. Түүнчлэн зарим сургуульд элсэхэд япон хэлний мэдлэг
шаардлагагүй, англи хэлээр суралцаж төгсөх боломжтой аж.

Японд суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг холбогдох
албаныхан хэлсэн. Үүний шалтгаан нь Япон улс болон их сургуулиуд нь
өөрсдөө гадаад оюутныг дэмжих бодлого барьж буйтай холбоотой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *