Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын спортын гимнастикийн олон төрөлтийн эрэгтэйчүүдийн финалийн шат явагдаж өндөрлөлөө. Японы тамирчин Утимура 92365 оноогоор тэргүүлж, олимпийн аварга болсон. Утимурагийн хувьд зургаан хэрэглэлээр тэргүүлсэн бөгөөд ингэснээр тэрээр энэ төрлийн олимпийн хошой аварга болж байгаа юм. Харин энэ төрлийн мөнгөн медалийг Украины тамирчин Олег Верняев 92266 оноогоор хүртсэн бол хүрэл медалийг Их британийн тамирчин Макс Энтони Уитлок 90641 оноогоор хүртсэн байна. Мөн шагналт дөрөвдүгээр байрт Орос, тав, зургаадугаар байрт БНХАУ-ын тамирчид тус тус оржээ.
О.ӨНӨР