Япон улсын Засгийн газраас манай улсын 13 аймагттүргэн тусламжийн тоноглогдсон авто машин өглөө.Түргэн тусламжийн автомашиныг гардуулах ёслолд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Япон улсын Жикс /JICS/ болон Иточу /ITOCHU/ корпорацийн төлөөлөгчид, ЭМСЯ-ны холбогдох албаны хүмүүс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс зэрэг 13 аймагт эдгээр машиныг өгч байгаа юм.Шинэ түргэний машин нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж. Хүлээн авч байгаа эмнэлгүүдийн эмч, инженер, жолооч нар 2 өдрийн сургалтад хамрагдаж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшжээ.