Categories
мэдээ нийгэм

Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ

Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.

Японы баруун өмнөд хэсгийн Хирошима, Окояама, Эшима зэрэг бүсэд энэ сарын эхнээс эхлэн 10-аад хоног үргэлжилсэн гэнэтийн аадар борооны улмаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 16 бүс нутагт 187 хүн нас барж, 67 хүн сураггүй алга болоод байна. Мөн хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас 255 мянган барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдэн, гэр оронгүй болсон 5500 иргэнийг түр байранд байрлуулаад байгаа юм.
Монгол Япон хоёр орон олон жилийн түүхэн найрсаг харилцаатай, Японы ард түмэн Монголын ард түмэн бидэнд олон талаар, цаг ямагт тусламжийн гараа харамгүй сунгасаар ирснийг бид мартах учиргүй билээ. Иймээс Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хандивыг мөнгөн хэлбэрээр илгээх бол Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна.

Хандивын хугацаа өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хандивын Япон дахь данс: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, ゆうちょ銀行, トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ, 記号19700, 番号10224571
Холбогдох утас: 080-5832-1667
Хандивын Монгол дахь данс: Дамдинсүрэн Цэрэндулам (ХМХН-ийн гишүүн), Худалдаа Хөгжлийн банк 406094269, Утас: 99322936

Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525

Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд дамжуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *