Categories
мэдээ цаг-үе

Японы баруун өмнөд нутагт хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

 Японы гурав дахь том арал болох Кюшюүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужид даваа гарагт орон нутгийн цагаар 21:19 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдөлсний дараа тус улсын Цаг уурын агентлаг цунамийн аюулаас сэрэмжлүүлсэн байна.

Японы цаг уурын агентлаг газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магнитуд гэж хэмжиж байсан боловч дараа нь 6.9 болгосон байна.

Газар хөдөлсний дараа Кюшюү арлын зүүн эрэгт, хөрш зэргэлдээх Шикокү арлын зүүн эрэгт 1 метрийн өндөр цунами үүссэн бөгөөд хохирол учирсан талаар мэдээлээгүй байна. Зарим газарт 20 см өндөр цунами ажиглагджээ.

Гэсэн хэдий ч эрх баригчид нутгийн иргэдийг эргээс нэн даруй холдохыг шаардаж байна. Японы Ерөнхий сайдын ажлын алба газар хөдөлсөнтэй холбогдуулан хямралын штаб байгуулжээ.

Газар хөдлөлтийн голомт Кюшюү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн бүсэд орших хоёр атомын цахилгаан станцад гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *