Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг өнөөдөр нээнэ

“Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж, Яармагийн гүүрэнд эвдрэл үүсгэсэн билээ. Эвдрэлээс үүдэж, гүүрийг хаагаад байсан юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргажээ.

Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргаад буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *