Categories
мэдээ спорт

Волейболын идэрчүүдийн улсын аварга өндөрлөлөө

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа ордонд өндөрлөлөө. 21 аймгийн идэрчүүдийн шигшээ багийн тамирчид оролцсон юм. Бүсээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг тус бүр найман баг нийслэлд өрсөлдсөн билээ. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн улсын аварга багаар Өмнөговь аймаг шалгарсан бол мөнгөн медалийн эзнээр спортын мастер Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, Г.Өсөхбаяр ахлагчтай Сэлэнгэ аймгийн шигшээ баг шалгарсан юм. Харин хүрэл медалийг Дундговь аймгийн буулган авсан Дархан Уул аймгийн Хасумегастарс багууд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд Баянхонгор аймаг алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгийн шигшээ баг мөн мөнгөн медалийн тавцанд зогслоо. Хүрэл медалийг Говьсүмбэр аймгийг буулган авсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль хүртлээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ наймд шалгарсан багууд ирэх есдүгээр сард болох универсиад наадамд оролцох эрхээ авлаа.

Спортын мастер Мөнхжаргалын нэрэмжит тусгай шагналыг Сэлэнгэ аймгийн багийн ахлагч Г.Өсөхбаярт гардуулсан бол тэрбээр мөн энэ тэмцээний шилдэг холбон тоглогч болсон юм. Харин Ореа энержи компанийн захирал Б.Цээпилдорж Сэлэнгэ аймгийн шигшээ багийн дасгалжуулагчид өөрийн бэлгийг гардуулсан юм.

1. ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ-аар шалгарсан И.БАТБАЯР

2.ШИЛДЭГ ХОЛБОГЧ-оор шалгарсан Г.ӨСӨХБАЯР

3. ШИЛДЭГ ДОВТЛОГЧ-оор шалгарсан Б.ХОНГОР

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *