Categories
мэдээ спорт

Волейболын эмэгтэй шигшээ баг Вьетнамыг зорилоо DNN.mn

Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорилоо. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фукд энэ сарын 25-наас тавдугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ жилийн клубуудын Азийн аваргад нийт есөн орон оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Тодруулбал, Тайланд-3, Иран-4, Казакстан-2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонгконг, Тайвань улсаас нэг нэг баг өрсөлдөх юм байна. Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Манай эмэгтэй шигшээ багийн хувьд шинэ залуу, нуруулаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн гэдгээрээ ихээхэн онцлог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *