Categories
мэдээ нийгэм

Өвлийн олимпийн нээлтийн ажиллагааны хөтөлбөрийг цомхотгожээ

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагааг цомхон хийнэ гэж нээлт болон хаалтын ажиллагааг зохион байгуулах ажлыг ахлаж буй Хятадын кино найруулагч Жан И Моу мэдэгдлээ.

“Бээжин-2008” зуны олимпын нээлт, хаалтын ажиллагааг удирдан ажилласанэ Жан И Моу хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ оны 2 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд зохион байгуулагдах олимпын нээлтийн ажиллагааг 3000 орчим оролцогчтой, 100 минут хүрэхгүй хугацаатай зохион байгуулна гэж дурджээ.

Ингэснээр оролцогчдын тоо 2008 оны зуны олимпын оролцогчдын тавны нэг, нээлтийн ёслолын үргэлжлэх хугацаа 2008 оны нээлтийн хугацааны талаас бага байх юм.

Халдвараас сэргийлэх арга хэмжээ болон хүйтэн цаг агаар нь олимпын нээлтийн хугацааг цомхотгож, богиносгох шалтгаан болсон байна. Үүний зэрэгцээ олимп эхлэхэд нэг сар гаруй хугацаа үлдээд байхад Бээжин хоттой зэргэлдээх Тяньжин хот болон Хэнань мужид омикрон хувилбар илрээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *