Categories
мэдээ улс-төр

Өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө 10-15 жилийн ял оноох гэж байна

Приусны татвар нэмэгдсэнтэй холбогдуулан приус борлуулагчид эсэргүүцэл илэрхийлж жагсаж байсан цаг саяхан. Тэгвэл жагсаалын үеэр иргэн О.Батсайхан Сүхбаатарын талбай дээр машинаа шатаах гэж оролдсоныг цагдаа нар баривчлан хорьсон юм. Түүнийг 20 хоногийн турш баривчлан ар гэрийнхэнтэй нь нэг ч удаа уулзуулахгүй 10-15 жилийн ял төлөвлөөд байгаа аж. Энэ талаар түүний дүү О.Алтан-Эрдэнэ, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Үүнийг зүгээр хараад байх эрх бидэнд байхгүй. Эрх нь зөрчигдсөн иргэн бүрийг АН хамгаална” хэмээн О.Магнай мэдэгдсэн юм.

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Тавдугаар сарын 22-нд машинаа шатаах гэж байна гэсэн мэдээллээр цагдаа нар очин шууд баривчилсан хэрэг болсон. Тэрээр үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж тодорхой эд зүйлээ шатаасан. Шатаах гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэхийн нэг хэлбэр. Хүн өөрийгөө шатааж ч болно. Гэтэл улс төрийн намд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэсний төлөө 10-15 жилийн ял төлөвлөж байна. Зандалчлах гэдгийг олон улсад терроризм гэдэг. О.Батсайханы хувьд ямар нэг террорист байгууллагын гишүүн биш. Эгэл жирийн бизнес эрхэлдэг хүн байгаа. Түүнд оноогоод байгаа 10-15 жилийн хорих ял нь санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн хүнд гэмт хэрэгтэнд өгдөг ял. Өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн учир өөрийн машинаа шатаах гэж оролдсон. Гэхдээ яг шатаах гэж байсан уу, утаа тавих гэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Надтай хоёр удаа уулзуулсан, ар гэрийнхэнтэй нь ерөөсөө уулзуулахгүй байгаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *