АМГ-ын даргаар ажиллаж байсан төрийн албан тушаалтны авлигын хэргээс болж нэгэнт эрхийг нь өгөөд байсан 106 лицензийг компаниудаас нь хурааж аваад удаж байгаа билээ. Засгийн газар саяхнаас тогтоол гаргаж 106 лицензийг сонгон шалгаруулалтаар өгөхөөр болсон. Ингэхдээ хуучин лиценз эзэмшигчдэд давуу эрх олгоно гэж байгаа. Уул уурхайн яаман дээр засгийн журмыг хэрэгжүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гарах үед 18 лиценз нь хүчингүй болсон гэнэ. Үлдсэн 88 лиценз дээр ямар нэг булхай луйваргүйгээр сонгон шалгаруулалт явуулна гэж салбарын яам нь үзэж байгаа аж. Эдгээр лицензийн тодорхой хэсэг нь урт нэрт хууль болон бусад эрх зүйн үндэслэлээр хязгаарлалтад орсон байдалтай байгаа гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.