Categories
мэдээ нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлыг хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Х.Хашбаатар ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон газар, хэлтсийн удирдлагууд оролцсон байна. Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

Мөн тус яамны холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор шаардлагатай тохиолдолд яамны албан хаагчдыг сургалтанд хамруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *