Categories
мэдээ нийгэм

Ууган гавьяат нисгэгч Дугарын Гунгаа агсны 100 жилийн ойг тэмдэглэлээ

Монгол
улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны 100 жилийн ой энэ оны 9 сард
тохиож байгаатай холбогдуулан түүний дурсгалыг хүндэтгэх баатарлаг үйлсийг
мөнхжүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 23-24ны өдрүүдэд баатар Д.Гунгаагийн
нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал болон төрлөх Төмөрбулаг суманд
боллоо.

Дугарын
Гунгаа агсан Монголын Иргэний агаарын тээврийг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь
нэмэр оруулсан юм. Тодруулбал Монголын нисэх хүчнээс улс ардын аж ахуйн нэг
салбар болох иргэний агаарын тээврийг үүсгэн байгуулж, хөгжүүлэх бэхжүүлэх
ажлыг нэр төртэй гүйцэтгэж, 1939 онд халх голын, 1945 оны чөлөөлөх дайн, 1944,
1947 оны баруун хязгаарын зэвсэгт мөргөлдөөн зэрэг 3 удаагийн дайнд оролцсон
түүхэн хүний нэг билээ. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндөр үнэлэн 1965 онд
гавьяат нисгэгч цол, 2009 онд Монгол улсын баатар цол олгосон байдаг.

2015 онд
түүний төрлөх сумын 90 жилийн ойгоор Төмөрбулаг сумын ЕБС-ийг Монгол Улсын
баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны нэрэмжит болгох шийдвэр
гарч, түүний хүү гавъяат нисгэгч Г. Жаргалсайхан сургуулийн өмнөх талбайд
Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны хүрэл хөшөөг
санаачилан бүтээн босгосон билээ. Тэгвэл энэ жил Д.Гунгаа агсны мэндэлсний 100
жилийн ой тохиож энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЕБС-ын урд
талбайд орших түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнгөрсөн
амралтын өдрүүдэд боллоо. Хүндэтгэлийн ёслолын ажиллагаа сумын ЕБС–ийн сурагчдийн
хүндэтгэлийн шугам жагсаалаар эхэлж , дурсгалын хөшөөнд цэцэг өргөн , уран
зураг, нисэх загвар, эссе бичлэгийн уралдаан, сурагчдын бөхийн барилдаан, ,
шагайн харваа, хурдан дааганы уралдаан, гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион
байгуулж намрын налгар өдрүүдэд дурсамж , дурдатгалтай өнгөрлөө.

Мөн энэ
жил Д.Гунгаа баатарын нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын 60 жил
ой тохиож байгаа бөгөөд нисэх буудлын захиргааны зүгээс ойн ёслолын үйл
ажиллагааг Д.Гунгаа агсны 100 жилийн ойтой мөн хамт тэмдэглэн өнгөрүүлж иргэний
агаарын тээврийн анхны АН2 онгоцны хөшөөний нээлтийг хийсэн юм. Дээрх ёслолын
үйл ажиллагаанд Д.Гунгаа агсны үр хүүхэд, төрөл садан, Хөвсгөл аймаг,
Төмөрбулаг сумын удирдлагууд, ИНЕГ, МИАТ ХК-ийн удирдлагууд оролцсон байна.

Дашрамд
дурдахад Монгол Улсын баатар, гавъяат нисгэгч Дугарын Гунгаа агсны төрсөн ах нь
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дарамжав агсан бөгөөд нэг сумаас ах дүү хоёр
баатар төрсөн гэдгээр нь Төмөрбулаг сумын ард олон бахархдаг юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *