Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын Азийн аваргууд тодорлоо

shatar“ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ” тэмцээн нь 2016 оны 4 дүгээр сарын 5-наас 15-ны хооронд
Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг
тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан,
Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланк,
Туркменстан, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекистан, Вьетнам, Емен,
Монгол зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид:

1. Түргэн (Блиц)

2. Түргэвчилсэн (Рапид)

3. Сонгодог (Classic) гэсэн 3 төрлөөр оюун ухаанаа сорилоо.

Тэмцээний 4 дахь өдөр буюу 4 дүгээр
сарын 09-нд Түргэн (Блиц) тоглолтын тэмцээнд 427 шатарчин швецарь
системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ
гаргалаа. Нийт 18 орноос 7 орны тамирчид медаль хүртлээ.

1. Монголын баг 4 алтан, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль

2. Энэтхэг баг 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль

3. Вьетнам 3 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 7 медаль

4. Узбекистан 2 алт, 1 мөнгө нийт 3 медаль

5. Казхастан 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль

6. Иран 2 мөнгөн медаль

7. Киргизстан 1 мөнгөн медаль тус тус хүртлээ.

shatar

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга
Шалгаруулах тэмцээнд анх удаагаа 6 хүртэлх насны ангилалыг МШХ-ны
саналаар оруулсан бөгөөд энэ ангилалын анхны алтан медалыг
Мөнхдэмбэрэлийн Пагмадулам, Батбаатарын Чин-Эрдэм нар хүртлээ.

Охидын ангилалын мөнгөн медалийг
Ганцолмонгийн Энх-Уянга, Мөнхтогтохын Хүслэнбаяр нар, хөвгүүдийн мөнгөн
медалийг Киргиз улсын Султай Чынгыз, хүрэл медалийг Баатарын Амарбат нар
тус тус хүртлээ.

shatarМонголын шатарчдаас:

8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар хүрэл медаль

10 хүртэлх насны
ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр алтан медаль, Жаргалсайханы Мичид мөнгөн
медаль, Даваахүүгийн Мөнхзул хүрэл медаль

12 хүртэлх насны ангилалд Дамбасүрэнгийн Батсүрэн хүрэл медаль, Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль

14 хүртэлх насны ангилалд Лхагвасанжийн Билгүүн хүрэл медаль, Төрмөнхийн Мөнхзул алтан медаль

18 хүртэлх насны ангилалд Үүрцайхын Үүрийнтуяа мөнгөн медаль тус тус хүртлээ.

shatarТэмцээний
5 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 10-нд Түргэвчилсэн (Рапид) тоглолтын
тэмцээнд 438 шатарчин швецарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн
төлөө өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт 18 орноос 6 орны тамирчид медаль
хүртлээ.

1. Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль

2. Вьетнам 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль

3. Энэтхэг баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль

4. Казхастан 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль

5. Иран 1 алтан медаль

6. Узбекистан 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртлээ.

shatar

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга
Шалгаруулах тэмцээнд анх удаагаа 6 хүртэлх насны ангилалыг МШХ-ны
саналаар оруулсан бөгөөд энэ ангилалд алтан медалийг Баатарын Амарбат,
хүрэл медаль Батбаатарын Ерөөлтэй нар хүртлээ.

Охидын ангиллын алтан медалийг
Ганцолмонгийн Энх-Уянга, мөнгөн медалийг Мөнхдэмбэрэлийн Пагмадулам,
хүрэл медалийг Батсоёмбын Хүслэн нар тус тус хүртлээ.

Монголын шатарчдаас:

8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар мөнгөн медаль, Адъяажавын Оюун-Эрдэнэ хүрэл медаль

10 хүртэлх насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр, Даваахүүгийн Мөнхзул нар алтан медаль

12 хүртэлх насны ангилалд Цог-Очирын Тэнгис мөнгөн медаль, Ганзоригийн Амартүвшин, Эрдэнэбилэгийн Номин нар хүрэл медаль

14 хүртэлх насны ангилалд Ёндонжамцийн Эрдэмдалай, Төрмөнхийн Мөнхзул нар алтан медаль, Саруулийн Тамир хүрэл медаль

16 хүртэлх насны ангилалд Бямбасүрэнгийн Гарьдмагнай алтан медаль, Батцоожийн Амина хүрэл медаль

18 хүртэлх насны ангилалд Эрдэнэпүрэвийн
Болдоо, Үүрцайхийн Үүрийнтуяа нар алтан медаль, Батсайханы Ганчимэг
мөнгөн медаль тус тус хүртлээ.

shatar

Сонгодог (Classic) төрөлд швецарь
системеер 9 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө 18 орны 470 гаруй
өсвөрийн шатарчид 9 өдрийн турш оюун ухаанаа уралдуулсны эцэст 4 дүгээр
сарын 14-нд “ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээний
Шилдэгүүд тодорлоо.

Монголын шатарчдаас

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга
Шалгаруулах тэмцээнд анх удаагаа 6 хүртэлх насны ангилалыг МШХ-ны
саналаар оруулсан бөгөөд энэ ангилалын эрэгтэй мөнгөн медалийг
Батбаатарын Ерөөлтэй, эмэгтэй алтан медалийг Ганцолмонгийн Энх-Уянга,
хүрэл медалийг Шаравдоржийн Оюунгэрэл нар хүртлээ.

8 хүртэлх насны
эрэгтэй ангилалд мөнгөн медалийг Эрдэнэбатын Азжаргал, эмэгтэй мөнгөн
медалийг Даваахүүгийн Өнөрзул, хүрэл медалийг Ариунболдын Энэрэл

10 хүртэлх насны
эрэгтэй ангилалд алтан медалийг Лхагважамцын Очирбат, мөнгөн медалийг
Есөнтөмөрийн Төгстөмөр, эмэгтэй алтан медалийг Даваахүүгийн Мөнхзул
мөнгөн медалийг Галсандоржийн Энхчимэг

12 хүртэлх насны
эрэгтэй ангилалд мөнгөн медалийг Дамбасүрэнгийн Батсүрэн, хүрэл медалийг
Ганзоригын Амартүвшин, эмэгтэй хүрэл медалийг Болбаатарын Алтантуяа

14 хүртэлх насны эрэгтэй ангилалд мөнгөн медалийг Сугарын Ган-Эрдэнэ, эмэгтэй мөнгөн медалийг Очирхуягын Өлзийхишигжаргал

18 хүртэлх насны
эрэгтэй ангилалд хүрэл медалийг Эрдэнэпүрэвийн Болдоо, эмэгтэй мөнгөн
медалийг Үүрцайхын Үүрийн туяа, хүрэл медалийг Төрмөнхийн Мөнхзул нар
тус тус хүртлээ.

Сонгодог төрөлд 18 орны өсвөрийн шатарчдаас 9 орны тамирчид медаль хүртлээ.

1. Иран улс 4 алтан медаль

2. Монгол 3 алт, 9 мөнгө, 6 хүрэл нийт 18 медаль

3. Энэтхэг баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 8 медаль

4. Узбекистан 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль

5. Вьетнам 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль

6. Киргизстан 1 мөнгө, 1 хүрэл нийт 2 медаль

7. Казхастан 1 мөнгөн медаль

8. Солонгос 1 мөнгөн медаль

9. Хятад 2 хүрэл медалийг тус тус хүртлээ.

ӨШАТАШТэмцээнээс 3 багц нийт 126
медальтнууд төрснөөс Монгол улсын өвсвөрийн шатарчид 54 медалийг хүртэж
амжилтын буухиаг манлайллаа.

1. 1-р байр Монгол улс 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл нийт 54 медаль

2. 2-р байр Энэтхэг улс 8 алт, 9 мөнгө 9 хүрэл нийт 26 медаль

3. 3-р байр Вьетнам улс 7 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 17 медаль

4. Иран 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль

5. Узбекистан 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль

6. Казхастан 2 алт, 3 мөнгө нийт 5 медаль

7. Киргизстан 2 мөнгө, 1 хүрэл нийт 3 медаль

8. Солонгос 1 мөнгөн медаль

9. Хятад 2 хүрэл медаль тус тус хүртлээ.

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга
Шалгаруулах тэмцээний үеэр зохиогдсон, шатрын спортын нэгэн төрөл
бодлого бодолтын тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ, Казахстан,
Киргизстан, Иран, Малайз, Монгол, Узбекстан, Шри Ланк, Энэтхэгийн 10-14
насны 87 бодогчид 6 даалгаврыг 90 минутын хугацаанд уралдан гүйцэтгэж
аваргуудаа тодрууллаа.

1-р байр Узбекистан улс Yakubboev Nodirbek

2-р байр Энэтхэг улс Harshavardan GB

3-р байр Монгол улс С.Чингүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *