Categories
мэдээ нийгэм

Үсчин, гоо сайхан, маникюрын 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо сайхан, хумс заслын салбарын 4660 ажилтны 80 орчим хувь буюу 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ. Тодруулбал, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотод үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй

  • үсчин (954 цэг, 2751 ажилтан),
  • гоо сайхан (533 цэг, 1458 ажилтан),
  • хумс заслын (313 цэг, 451 ажилтан) ажилтнууд буюу нийт 1800 байгууллагын 4660 ажилтны 3630-аас нь өчигдөр 09:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэсэн 26 цэг дээр PCR шинжилгээ авчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтсийн 45 албан хаагч төвийн зургаан дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран үсчин, гоо сайхан, хумс заслын газар нэг бүрээр биечлэн явж, нийт 30 цэгт шинжилгээнд хамруулах ажлыг танилцуулах, идэвхжүүлэх, заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулав.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *