Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

Image result for Усанд осолдсон иргэнОн гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байгаа юм.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2017.08.21/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр цогцсыг уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.19/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *