Манай улсад усан үзэм тариалдаг аж ахуйн нэгж, компаниуд 10 хуруунд багтахаар цөөхөн байдаг. Учир нь Монгол орны цаг ууртай хамгийн ойролцоо бүс нутгуудаас судалгаа, шинжилгээ хийн шилмэл сортуудыг олж ирдэг ч Монголд дулааны улирал богино үргэлжилдэг учраас жимсэлж амждаггүй байна. Тэгвэл Монгол орны байгалийн тогтоц, эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон шинэ сортын усан үзэм болон жүрж, нимбэгийг гаргаж авахаар хөдөлмөрлөж байгаа Б.Гантөмөрийг онцлов.