Categories
гадаад мэдээ

Ус, тосыг ялгаж цэвэрлэдэг шидэт хөөс бүтээв

Хятадын эрдэмтэд хуванцраас ус, тосыг ялгах шидэт хөөс бүтээжээ. Энэ нь үйлдвэрлэлийн бохирдолд их хэмжээгээр байдаг тос, нефть зэргийг салгаж цэвэрлэх шинэ дэвшилтэт арга болж байгаа юм. Ус, тосыг ялгах, томоохон үйлдвэрээс алдагдсан тосны бохирдлыг цэвэрлэх олон арга байдаг ч өртөг их байдгаас гадна зарим нь шинээр бохирдол үүсгэх хүчин зүйл болдог байна. Тиймээс тэр бүр өргөн хэрэглээд байдаггүй аж. Харин энэ удаагийн хөөсөрхөг бодис нь зөгийн сархинаг шиг бүтэцтэй. Хатуу гадарга дээрх тосыг сайтар шүүж, тосны хүчийг сулруулдаг давуу талтай. Эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгийн талаар “Химийн инженерчлэл” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *