Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг баталлаа. Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 950 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд энэ оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгожээ.