Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Урлагийн ертөнцийн робот-Алла DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС….


Монголчууд нэгэн үе гуутай
бурхныхаа энтэйд үзэж, хүндэтгэн залдаг байсан өтгөн хөмс өгтэй ЗХУ-ын их
удирдагч Леонид Ильич Брежневийг таньдаггүй үүхэд байтугай хүүхэд байдаггүй
байлаа. Угаасаа Цагаан толгойн номон дээр түүний намтар байдаг байсан юм чинь
яаж ч мэдэхгүй байх билээ дээ. Тэгээд Москва ахын гаргасан бүхий л шийдвэр
Улаанбаатар дүүд нь тэнгэрийн зарлиг мэт байсан тэр үед яаж ч түүнийг танихгүй
байх билээ, монголчууд. Монголчуудын дунд нэгэн онигоо ам дамжин яригддаг
байсан нь “Л.Брежнев ирээдүй рүү очжээ. Тэр хүн төрөлхтөн түүнийг сайнаар
дурсдаг байх ёстой гэдэгт тун итгэлтэй байж. Леонид номын санд очиж лавлах толь
дээрээс Брежнев гэсэн нэрийг сөхөөд үзтэл Брежнев- Алла Пугачёвагийн эрин үеийн
улс төрийн бяцхан зүтгэлтэн” гэсэн тайлбар байжээ. Энэ онигоо бол хатуухан ч
гэсэн үнэн байв. Гал халуун насаа социалист хана хэрэмтэй оронд өнгөрөөсөн
хэдий ч тэр чухам нэр алдрын тавцангаас буугаагүй, хайр сэтгэлийн хувьд хэн
нэгэнд цаламдуулж аргамжаанд ороогүй азтай эмэгтэй билээ. Алла Борисовна
Пугачёва саяхан зодог тайлж, концертод дуулахгүй хэмээн мэдэгдсэн нь түүнийг
мэддэг бүх хүмүүст цочир мэдээ болов.

Хэзээний л Алла ч, дандаа шинэ байдаг
түүнийг дуулахаа байна гэсэн мэдээ үнэхээр гайхаш төрүүлэм мэдээ болсон юм.
Яагаад ч юм түүнийг хэзээ ч цуцашгүй, бас хэзээ зогсошгүй гэж олон хүн боддог
байсантай нь холбоотой биз ээ. Түүний сонирхолтой амьдралын түүхийг хамтдаа
эргэн санацгаая. Дэлхийн II дайн дуусаад бас ч удаагүй, оросууд их сэргээн
босголтын аугаа сэтгэлээр зэвсэглэж, чөлөө завг үй хөдөлмөрлөж байх 1949 оны
дөрөвдүгээр сарын 15- ны өдөр Москвагийн нэгэн гэр бүл Зинайда Архиповна
Одегова, Борис Михайлович Пугач ёв нар охинтой болсон нь Алла байлаа. Бяцхан
Алла таван настай байхдаа анх Холбоот Орос улсын хамгийн алдартай концертын
танхимын нэг болох Баганат танхимын тайзан дээр анх гарч дуулж байсан гэдэг.
Дунд сургуульд суралцаж бас найрал дууны дугуйланд явж байсан түүний уран
бүтээлийн гарааг 1965 оноос эхэлсэн гэж албан ёсоор үздэг юм. Арван зургаан
настай Аллагийн олны хүртээл болсон анхны уран бүтээл нь “Робот” хэмээх дуу
байв. Улсын радиод энэ дууг нь бичиж, хүмүүсийн хүртээл болгоход түүнийг хүмүүс
мэддэг болж эхлэв. “Робот” хэмээх хөгжилтэй нэртэй дууг дуулж уран бүтээлийн
гараагаа эхэлсэн тэр энэ амьдралд хүн хүнээс илүү хүч гаргаж, чухам робот шиг ажиллаж,
амьдарч ирсэн билээ. Тэр 1966 онд “Юность” хамтлагт орж, дараа жилээ Улсын
циркийн хөгжмийн хамтлагт нь элсэв. 1974-1975 он түүний хувьд шагналын хур
буулгасан он цаг байв. Бас дээрээс нь түүнийг кинонд тоглуулах нь найруулагчдын
хувьд нэр төрийн хэрэг болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Мөн тухайн үеийнхээ гол
түнш социалист орнуудад уралдаан тэмцээнд орж эхэлсэн байна. Болгараас гэхэд л
“Арлекино” дуугаараа шагнал хүртэж байв. Ингээд л түүний уран бүтээлчийн
жаргалтай мэт боловч гунигтай амьдрал эхэлсэн гэж болно. Түүний хувийн амьдрал
хүн бүрийн нүдэн дээр ил байлаа. Түү- нийг хэн, хэнтэй холбогдож, бас хэнд
сэтгэл алдарч байсныг нь хүмүүс өөрөөс нь илүү мэднэ гэхэд хилсдэхгүй. Ерөөсөө
түүний амьдралын талаар сонин болгон ярих нь хов живд тооцогддоггүй байлаа.
Магадгүй тэд Аллаг хүн гэдгээр нь бус өөрсдийг нь хүчирхэг хоолой, хувийн
амьдралаараа зугаацуулах ёстой робот гэж боддог байсантай холбоотой байсан байж
ч болох юм. Алла Пугачёва 1969 онд Латвийн циркчин М.Орбакайтетэй гэрлэж, хоёр
жилийн дараа Кристина Орбакайте охин нь төрөв. Гэвч нэрт дуучин, циркчин эр
хоёрын хамтын амьдрал ердөө дөрвөн жил үргэлжилсэн байдаг. Ганц бие дуучин
бүсгүйн амьдралаар гурван жил амьдраад кино найруулагч Александр Стефановичтой
гэрлэв. Дуучин бус кино жүжигчин болох шахсан тэрбээр хэд хэдэн кинонд нь
тоглосон найруулагчтайгаа ийн хуримлажээ. Дахиад л дөрвөн жилийн дараа ганц
биеэр үлдэв. Нэр алдартай эмэгтэйчүүд эрчүү- дийг бээлий шиг солиод ирэхээрээ
амьдарсан жил, бас ганц бие явах хугацаа нь нэг хэмнэлд ороод байх нь
анзаарагддаг. Наймантаа гэрлэсэн нэрт жүжигчин Элизабет Тэйлорын хувьд ч ийм
хэмнэл байсан билээ. Тэд салахдаа бас орон байрны маргаан өдөөгөөд авсан нь
тухайн үеийнхээ хэл амны зугаа болж байсныг олон хүн дурсдаг. 1985 онд
продюссер Евгений Болдинтой хамтран амьдарч, 1993 онд гэрлэлтээ цуцлуулав.
1990-ээд оны эхээр Сергей Челобановтой дотно холбоотой болсон нь тэдний хамтран
дуулсан “Хүсээгүй зочин”, “Дурлаж тоглоцгооё” гэсэн дуунуудад нь үлдэж дээ.
Харин энэ удаад Аллагийн дурлаж тоглохоор шийдсэн залуугийн тухай яриа бөөн
дуулиан дагуулсан. Учир нь болгар, армяний эрлийз Филипп Киркоров гэх залуутай
хайр сэтгэлийн холбоотой гэсэн яриа уудам Орос орныг бүү хэл Монголд ч багагүй
хугацаанд айлын авгайчуудын ярих сэдэв болсон билээ. Түүнийг дуулж эхэлснээс хойш
буюу 1967 онд төрсөн, Аллагаас даруй 18 насаар дүү Филипп Киркоров тэр хоёрын
дурлал жинхэнэ дуулиан байв. “Аллагийн найзын хүү гэнэ. Түүнд итгэсэн найз нь
хүүгээ захиж гэрт нь байлгаж байсан гэнэ. Гэтэл жаахан хүүхдийн толгойг
эргүүлчихэж, тэр Алла. Өө, тэр залуу хөгшин дуучинтай холбогдож, өөрөө нэрд
гарах гэсэн биз” гэсэн яриа энд тэндгүй хэсүүчилсээр. Энэ яриа ч багагүй
хугацаанд үргэлжилсэн дээ. 1994 онд Алла 45 настайдаа Филипп Киркоровтой
гэрлэв. Тэд эхлээд Санк-Петербургт дараа нь Йерусалимд гэрлэх ёслолын
ажиллагаагаа хийсэн билээ. Нөхөр нь охин Кристинагаас нь ердөө дөрвөн насаар ах
байлаа. Тэд жинхэнэ хайр сэтгэл дээр тэдний холбоо тогтож байгаа гэдгийг
үзүүлэх гэж багагүй оролдсон. Хүмүүс ч үүнд нь итгэж эхлээд байв. Нэг нэгнийхээ
төрсөн өдрөөр барих гайхалтай бэлэг, тансаг эдлэлүүдийн тухай мэдээлэл
хөвөрсөөр. Гэтэл Оросын телевизээр хачин марзан юм ярьж хүмүүсийг инээлгэж, бас
ч гэж нэрд гарч эхэлж буй Филиппээс ч залуухан Максим Галкиныг Алла хэт
халамжлан хүмүүжүүлээд байгаа тухай яриа дэгдэв. Үнэндээ, Максим бол Аллагаас
даруй 27 насаар дүү юм. Сэтг үүлч нар ч энэ талаар нөхр өөс нь тодруулаад
авахаа мартсангүй. Харин Оросын эстрад ертөнцийн загалмайлсан эх гэгдэх
эхнэрийн ч тус байсан байх, бас өөрийн авьяас чадвартай нь ч тодорхой Филипп
мандаж явах үедээ бас энэ мэт асуудалд хариулт өгөх шаардлагатай болов.

“Робот” хэмээх хөгжилтэй нэртэй дууг дуулж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэр энэ амьдралд хүн хүнээс илүү хүч гаргаж, чухам робот шиг ажиллаж, амьдарч ирсэн билээ.

Хүмүүсийг инээлгэдэг тэр залуу эхнэрт нь ямар ч хамаагүй гэсэн мэдэгдлийг хийж
байсан ч цаг хугацаа үүнийг нь үгүйсгэв. АНУ-д гоёмсог харш энэ тэр худалдаж
аваад байсан супер гэр бүл жилийн ихэнх саруудад тусдаа амьдрах болжээ. Тэд
арван нэгэн жилийн амьдрал нь дуусгавар болсныг зарлаж 2005 оны арваннэгд үгээр
сард гэрлэлтээ цуцалсан юм. Оросын шоу бизнесийн ертөнцөд нөлөөтэй дуучин,
телевизийн хөтлөгч Лолитаг манайхан андахгүй. “Хоёр Таня” киноны дууг дуулсан
гэвэл бүр ч ойрхны жишээ болох биз. Лолита тухайн үедээ Оростоо амьд домог
болсон энэ гэр бүлийн хоёр тийш болж байгааг олон нийтэд зарлах даалгаврыг
авсан байсан. Лолита “Тэд надад хэлэхдээ “Бид сайн найзууд хэвээр үлдэнэ. Нэгэнт
сүй тавьж гэрлэсэн учраас бид олон нийтийн өмнө албан ёсоор салж байна. Гэхдээ
бие биенээ дэмжиж, тусалсаар байх болно” гэж хэллээ” хэмээн тэдний өмнөөс
мэдэгдэж байсан гэдэг. Өмнө нь хэдэнтээ гэрлэж бас салж байсан Аллагаас илүү
Филиппийг энэ салалт хямраасан гэж шоу бизнесийн эргэн тойрны анхааралтай
ажиглагчид дүгнэдэг. Тэр ажлаар л өөрийгөө дарж байсан аж. Ямартай ч ЗХУ-ын
хамгийн сүүлийн ардын жүжигчин цолыг хүртэж байсан Алла Пугачёвагийн нэгэн
үеийн тостой тогоонд хошуу холбож явсан нөхөр Филипп өнгөрсөн жил ОХУ-ын ардын
жүжигчин болсон юм. Бас Украины ч ардын жүжигчин цолыг хүртсэн байна. Харин
Украины Ерөнхий сайд Юлия Тимошенко Аллагийн сайн найз гэдэг нь бас л
сонирхолтой баримт. Удаан хугацаанд энгийн харилцаатай хэмээн итгүүлэх гэж
оролдож байсан Максим Галкин, Алла Пугачёва нарын хамтын амьдрал одоо нийтэд ил
болсон. Ирэх сард 60 нас хүрэх Аллагийн төрсөн өдрийг түүний ивгээлд багтаж,
түүний нэр нөлөөнд орох хүслээр жигүүрлэж явдаг Оросын эстрадын ертөнцийнхөн
урьдын адил сүр дуулиантай тэмдэглэх биз ээ. Оросын рок попын ертөнц гэсэн
нууцлаг агуй бий. Тэнд багтаж орохын тулд социализмын үеэс нэр хүндээ хэвээр нь
авч ирсэн энэ эмэгтэйд таалагдах ёстой болдог гэдэг. Бас түүнд таалагдаагүй хэн
боловч хичнээн авьяастай ч ирээдүйгүй гэх нь бий. Манайхан нэг хэсэг поп
хатагтай Б.Сарантуяаг түүнтэй адилтган сэтгүүлчид ч энэ талаар асуугаад авсан
нь бий. Гэвч тэднийг ижилсүүлэх гэсэн нь хэн, хэн нь маш удаан хугацаанд алдрын
тавцанд байсаар байгаатай нь холбоотой биз ээ. Төрсөн өдрөө сүрлэг концерт хийлгэж
тэмдэглэдэг Аллагийн хувьд урьдынхаас ялгаатай нь Алла албан ёсоор зодгоо
тайлсанд байгаа юм. Аллагийн хувьд дандаа залуу, дандаа гоё байхын тулд багаг
үй эрсдлийг хийж ирсэн. Хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орж, жингээ барих
гэж багагүй оролддог байсан нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн гэх юм билээ.
Гэхдээ ч 60 нас гэдэг бол ямар ч ясны дуучинд ахдах л нас. Найз нөхдийн
хүрээнд, ширээний ард дуулалгүй яахав. Харин хэдэн цагийн турш хийх нүсэр
тоглолтын хувьд бол бодох л асуудал. Гэхдээ Алла Пугачёва шиг дуучин бол тэр
бүрийд төрж, хүссэн хүн нь болоод байхгүй. Тийм дуучин бол төрмөл байдаг биз
ээ. Өөрийнхөөрөө л амьдарч, өөрийнхөөрөө он цагийг элээж яваа дуучин эмэгтэй
билээ, Алла. Тэр хүн шиг биш робот шиг амьдарч иржээ.


Ч.Бүжин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *