Баяр наадмаар нийт 1500 гаруй морь бүртгүүлснээс морьдын шүдэлгээ, сэрвээний өндөр, галбирыг нь харгалзан морьдыг хассан. Мөн стандартын хувцас хэрэглэл өмсөөгүй хүүхдээр унуулсан гэх шалтгаанаар ч нэлээд морьдыг уралдуулаагүй. Ингээд 700 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж, эсэн мэнд сайхан наадлаа. Тэдгээрээс азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага мөн эрлийз дээд, дунд, бага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан уралдаанч хүүхдүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гарын бэлэг гардуулж, амжилт хүсэн баяр хүргэжээ.