Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах зэрэг чухал үйл явдал тулгамдсан энэ үед морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх үүрэг бүхий албан бичгийг аймгуудын засаг дарга нарт УОК-оос хүргүүлжээ.