Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Цэргийн бодол” тоглолт болно

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсан билээ. Харин Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” тоглолтоо толилуулахаар болсон байна. Тус тоглолт өнөөдөр 20.00 цагаас “Castle” клубт болно. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Мөн энэ өдөр Улаанбаатар хотод болох зарим үзвэр үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.

-Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжимчид “Сэтгэлд хоногшсон дуунууд” концертыг тоглохоор болжээ. Тоглолтод Баян монгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрхи шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дууг толилуулах аж. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцох юм байна. Уг тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.


-МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хаврын найраг” тоглолт энэ сарын 14,16-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд болсон. Харин Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус тоглолтыг дахин сонирхуулахаар болсон байна. Тоглолт маргааш буюу бямба гаригт 19.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.


-Хошин урлагийн “Шинэ үе” продакшн хоёрдугаар сарын 27-нөөс өдөр бүр “Сенсацитай хосууд” хошин шоу тоглолтыг толилуулж байна. Тус тоглолт “Соёлын төв өргөө”-нд 19.00 цагтаас болно.


-Дуучин Т.Солонгийн “Хотын болзоо” бие даасан тоглолтоо энэ өдөр үзэгчдэд хүргэнэ. Тоглолтод дуучин Т.Солонго өөрийн бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна түүнтэй хамтран дуулсан хамтлаг дуучид урилгаар оролцох аж. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Дашдондог, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ж.Буянаа болон Э.Энхзол нар хамтран дуулах аж. Тоглолт өнөөдөр 20.00 цагтаас “Salm” пабд болно.


-Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзикл тоглолтыг эр цэргийн баярт зориулан тайзнаа дахин тавихаар болжээ.Тоглолтын зохиолчоор “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан ажиллах бол дүрүүдэд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар тоглох аж. Уг мюзикл нь өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *