НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд худалдан авалт хийхэд авсан бүх баримт хамаарах юм байна. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
- Найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
- Долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
- Зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
- Таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
- Гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожно.
Харин супер азтан 200 сая төгрөг хожих боломжтой бөгөөд тавдугаар сарын хонжворын сан 675 900 000 төгрөг аж.