Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө” хагас нүцгэн шоу болно

“Топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа “Semi Nude Art Fashion Show” – Хагас Нүцгэн Урлаг Шоу-ны үеэр анх удаа нүцгэлнэ” гэх мэдээлэл цахим ертөнцийг шуугиулж, олон хүнийг сэтгэл догдлон хүлээлгэж буй.

Манай улсад эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх тохиолдол их байдаг. Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүдэд зориулж “Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө” уриатай хагас нүцгэн урлаг, загварын шоу өнөөдөр болох гэнэ.

Хагас нүцгэн загварын шоуны үеэр DYRBERG/KERN брэндийн 1985 оноос хойшхи дизайнерын цуглуулгаас толилуулах юм байна. Мөн “KHALIUN” брэндийн Mонгол үндэсний хэв шинжийг агуулсан эрэгтэй, эмэгтэй гоёлын коллекциос сонирхуулах аж.

Түүнчлэн зураач, дизайнер Э.Халиуны “Сөрөхүй” хэмээх уран зургийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна дуучин Э.Энхзол, “GUYS” хамтлаг хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэхээс гадна Топ модель Г.Уранцэцэг ирэх юм байна.

Уг шоунд Монголын томоохон нэр хүнд бүхий зочид уригдаж, такс нь 150$ буюу 360 мянган төгрөг хэрнээ зарагдаад дуусч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *