Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар томилогдоогүй үлдсэн гурван дэд сайд нарыг тодруулах билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэгийг, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нарын нэрийг тодорхой болгожээ. Мөн Барилга хот байгуулалтын дэд сайдад зүүний хүчний холбооноос татаж магадгүй хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Гадаад харилцааны дэд сайдад нэр нь яригдаж буй Б.Батцэцэг нь НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, харин Ж.Сауле НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Тэднийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томилох тухай яригдаж байгаа бөгөөд хамтад нь агентлагуудын дарга нарыг ч томилж магадгүй юм байна.
Э.МӨНХ