Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачилан зохион байгуулж ирсэн “Аавуудын баярын өдөр” өнөөдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Дэлхийдээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Ийнхүү 2005 оноос Монгол улс “Аавуудын баярын өдрийг” тэмдэглэдэг болсон байна.
Б. Эрдэнэ-Очир