“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны өнөөдрөөс дөрвөн хоног амарна. Тодруулбал, энэ сарын 1,2,3,4-ний өдрүүдэд хятадууд Намрын баяраа тэмдэглэх тул авто замын боомтууд ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.