Өнгөрсөн нохой жилд манай улсад 80 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлжээ. Сар шинийн баяраар мэндчилгээ дэвшүүлсэн төрийн гурван өндөрлөг үүнийг онцолж байлаа. Монгол Улс 2015 онд гурван саяулаа болсон бөгөөд төр засгийн зүгээс хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгө, одонтой ээжийн урамшуулал, цалинтай ээж зэрэг хөтөлбөр, арга хэмжээ нь хүн амаа өсгөхөд чиглэгдэж байгаа юм.