Арваннэгдүгээр сарын 8-11-ний хооронд цагдаагийн байгууллагад 5000 орчим дуудлага ирсэн байна. Үүний 3500 гаруй нь архи, согтууруулах ундаатай холбоотой мэдээлэл байжээ.
Архи уусан үедээ танхайрч бусдын амь насыг хохироосон хэрэг хоёр, санаатайгаар нярай хүүхдээ хөнөөсөн гэх нэг хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байна гэсэн мэдээллийг өглөө.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дуудлага, мэдээлэл хэвийн өдрүүдийнхээс өндөр байжээ.