Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болно. Их суудлын хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар 2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд өргөдөл гаргасан юм.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.06.27/ болно. Хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд шийдвэр шууд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал УИХ шууд хүлээж авч, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна. Харин зөрчөөгүй гэж үзвэл хуулийн заалтуудыг хэвээр үлдээх юм.
Leave a Reply
Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна. Иймд түүнийг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товложээ.