Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан /2019.06.26/ эхэллээ. Хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг дээрх хуульд тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү нэр бүхий иргэнд Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болжээ. Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа нар оролцож байна. Маргааныг урьдчилан шалгасан тухай илтгэлийг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэх нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэж байна.

Хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ж.Занаа, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатар нар оролцож байна.

Өмнө нь дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *