Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг маргааш нээнэ хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Тэрээр, “ҮЦХ-нд байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй, иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ. Гэхдээ хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрүүлэхгүйгээр хяналт тавин ажиллана” гэлээ.