Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн “Их эе”-ийн хурал хууль ёсны дагуу болсон гэв

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” өчигдөр болсон. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн аж. Хуралдаанаар Үндэсний бөхийн холбоог “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр сонгогдсон байна. Тэрээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, М.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат ийнхүү 100 хувийн саналаар сонгогджээ.

Энэхүү хурлын шийдвэрийн талаар тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс оролцлоо.

“Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Хүдэрбаатар: Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сард гаргасан 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Бүх зүйл ойлгомжтой болсон. Гурван шатны шүүхээр ном ёсоороо явж, шийдвэр нь гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Р.Нямдорж Бөхийн үндэсний холбооны тэргүүн хэвээрээ байгаа гэсэн хуурамч мэдээлэл яваад байгаа. Энэ буруу юм. Бөхчүүдэд хандаж хэлэхэд үүн дээр төөрөлдөх хэрэггүй шүү. Өчигдрийн хуралд 200 гаруй хүн ирэх ёстой байдгаас 180 гаруй хүн ирсэн. Хурлаар Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат сонгогдсон.

Дэд тэргүүн гэж байхгүй болсон. Гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд удахгүй хүнийг сонгоно. Р.Нямдорж болон Д.Данзан нарын хуучин удирдлагууд тамга тэмдгээ хүлээлгэн өгч, хадаг барин угтах байх гэж найдаж байна гэв.

Мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь доорх бичлэгээс үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *