Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт “Үлэмжийн чанар” соёлын төвийг ашиглалтад орууллаа

Зураг

Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Үлэмжийн чанар” соёлын төвийг ашиглалтад орууллаа.

Тус сумын уугуул Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн И.Нарангэрэлийн санаачилгаар 2015 онд энэхүү төвийн барилгын ажлыг эхлүүлсэн юм. Галба нутгийнхны соёл урлагийн их өргөө болох уг төв нь 350 хүний суудалтай, 2400 мкв талбайтай ажээ. Энэхүү соёлын төвийг орон нутгийн төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна. “Үлэмжийн чанар” хэмээн нэрлэхийн учир Ноён хутагт Д.Равжаа галбын гурван хийдийн нэг болох Дэмчогийн хийдийг байгуулахдаа Ханбогд хайрханыг ногоон торгон дээл өмссөн, лимбэ үлээсэн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй эзэнтэй хэмээн үзэж “Үлэмжийн чанар” дуугаа зориулсан байдаг. Үүнээс үндэслэж Ханбогд сумын соёлын төвийг ийн нэрлэсэн байна. Тус сум нь урлаг соёлын олон алдартангуудааасаа гадна сургуулийн сурагчдынхаа дунд циркийн дугуйлан хичээллүүлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *