Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын талаас Умардын завь руу гал нээжээ

Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн өчигдөр /Х.25/ Умардын эргүүлийн завь руу гал нээжээ. “Ёнхап” агентлагт мэдээлснээр Хойд Солонгосын эргүүлийн завь хил зөрчсөн учраас Өмнөдийн талаас гал нээсэн гэнэ. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн Умардын эргүүлийн завинд анхааруулга өгөх зорилгоор таван удаа буудсан байна. Хойд Солонгосын эргүүлийн завь Шар тэнгис дэх хоёр орны усан хилийн маргаантай хэсгийг нэвтэрсэн аж. Пхеньяний зүгээс Өмнөд Солонгосын тал чиглэлийн дагуу үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн завь руу гал нээснийг “ноцтой өдөөн хатгалга” хэмээн үзэж буйгаа мэдээлжээ. Энэ хэрэг Солонгосын дайнаар хагацсан гэр бүлүүдийн уулзалтын хоёрдугаар уулзалтын үеэр болсон байна.

Өмнө нь өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард үүнтэй ижил хэрэг хэд хэдэн удаа гарсан аж. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард хоёр Солонгосын талууд Ёнпхёндо арлын ойролцоо харилцан гал нээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *