Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Өнөөдөр Өмнөд Солонгосын 19 дэхь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өнөөдөр болж байна. Үүрийн 06:00 цагаас эхэлсэн сонгуулийн ажиллагаа ид дундаа явж байна. 11:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 19.4 хувьтай байгаа аж. Энэ нь 2012 онд болсон 18 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц /26.4 хувь/ -тэй харьцуулвал бага үзүүлэлт гэнэ.

19 дэхь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 42 сая 479 мянган хүн оролцоно. Үүний 26 хувь буюу 11 сая гаруй хүн урьдчилсан санал хураалтад оролцсон хүмүүс гэнэ. Санал хураалт орой 20 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шөнийн 02:00-03:00 цагийн хооронд саналыг тоолж үүрээр 06.00-07.00 үед дүнг цэгцлээд 10 цаг гэхэд бүх нийтэд зарлаж юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *