Categories
мэдээ нийгэм

Өмнөд монголчууд хандив өргөв

Өвөрмонголчууд хандив өргөвОйн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байна.

Тухайлбал, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг зэс үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК-ийн зүгээс 10 төгрөгийн хандив өгсөн бол Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1 599 999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өгчээ.

Мөн АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байгаа 110 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, 5200 ам.доллар цуглуулснаа илгээжээ.

Тус хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, “Сайн уу, Сайнаа” ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Б.Сайнбаяр нар гардуулан өгөв гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *