Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Ц.Баасандоржийг нэг сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна. Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзэн ийнхүү торгосон аж.

Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзах болсон шалтгаанаа “Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *