Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын цэргийн алба хаагч Өмнөд Солонгос руу зугтан гарчээ

Өмнөд Солонгосын цэргийн эрхтэнүүд Умардын нэг цэрэг хоёр Солонгосын цэрэггүй бүсээр дамжин тус улсад орж ирсэн тухай мэдээлж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм.

Одоогоор Умард Солонгосын цэрэг ямар шалтгаанаар, хэрхэн Өмнөд рүү зугтан гарах болсныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Хоёр Солонгосын заагласан цэргийн зааглах шугам нь 4 км-ийн цэрэггүй бүсийн дунд байдаг аж. Энэ бүс нь Солонгосын хойгийг 38 дугаар параллелийн дагууд хуваадаг юм. Умардын цэрэг Өмнөдийн тал руу зугтан орж ирэхдээ зэвсэггүй байсан тул ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-нд Умард Солонгосын бас нэгэн цэргийн албан хаагч хилийн зааглах шугамаар Өмнөд Солонгост орж ирж байсныг Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг дамжуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *