Дэнж хотойтол наадах наадмын чимээ анирдаад
эхэлжээ. Энэ л өдрүүдэд Увс аймгийн Малчин сумын харьяат “Хархираагийн
тэжээлийн сангийн аж ахуйн бөх” хэмээн цоллогдож явсан хүчит заан Өлзийн Тулгаа
хэмээх гайхалтай бөхийн талаар түүний хүү Сүрэнжав “Оросын нэг дарга үүнийг
өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье гэж. Аав хэлсэн ёсоор нь 100 алхаж мөнгөө
авсан түүхтэй” хэмээн хуучилжээ. Тулгаа заан бул хар чулууг хэрхэн өргөж байгаа
түүхэн гэрэл зураг байдаг билээ. Маргаашийн дугаарыг маань “Монгол шуудан”-ийн
Улаанбаатар дахь 35 салбараар дамжуулан худалдан авч уншаарай. Мөн
“Улаанбаатар”, “Скай”, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас авах боломжтой.