Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14.9 мянга, хонь 12.3 мянга, үхэр 5.1мянга, адуу 4.0мянга, тэмээ 77 толгойгоор тус тус хорогджээ. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байна.
Харин хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний хоёрдугаар сард Баян-Өлгий аймагт 6.8 (18.6 хувь) мянга, Ховд аймагт 6.0 (16.6 хувь) мянга, Увс аймагт 3.6 (10.0 хувь) мянга, Хөвсгөл аймагт 3.4 (9.4хувь) мянга, Говь-Алтай аймагт 3.4 (9.3 хувь) мянга, Архангай аймагт 2.8 (7.6хувь) мянга, Завхан аймагт 2.3 (6.4%) мянга, Хэнтий аймагт 1.4 (4.0хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.