Улсын драмын эрдмийн театрт нэгнээ мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-2-нд шилжих шөнө 05:00 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улсын драмын эрдмийн театрын өрөөнд хүн хутгалуулчихлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн Р-г хутгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ЦЕГ