Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Гэвч “Монгол наадам цогцолбор”-ын оффис болон усан хангамж, ариутгах газар барьж байгуулахад нэмж 12 га газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлага гарсан байна. Мөн газар олголтоос шалтгаалж нэг талбарын давхцал ч үүсчээ. Иймд давхцлыг арилгах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн ажлын хэсэг хилийн цэсийг шинэчлэн тогтоохоор танилцуулсан юм.
Ийнхүү нийслэлийн ИТХ-ын XXX хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд уламжилж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэр шийдвэрлэлээ.