Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 160 биологийн гаралтай аюулт үзэгдэл бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 26 суманд нийт 244 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч 6 иргэн түлэгдэж, гэмтсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *