Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын харцага О.Хангай түрүүлэв

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болж Монгол Улсын Харцага О.Хангай түрүүллээ.

Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Шовх үзэх барилдаанд Батсуурь аварга илүүрхсэн юм.

Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр түрүүнд үлдсэн Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсуурь, харцага О.Хангай нар хүч үзэхэд О.Хангай харцага зүүн золгооноос шахаж татаад давсан юм.

Бөхийн барилдааны зүүний манлай улсын аварга С.Мөнхбат тавын даваанд улсын начин Д.Анарт тахим өгчээ. Мөн чансаа тэргүүлэгч Б.Бат-Өлзий харцага хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарт өвдөг шорооджээ.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *