Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярт зориулсан баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Энэ даваанд аймгийн цолноос улсын начин цолны болзол хангасан найман бөх барилдаж байна. Ам авсан байдлаас харахад шинээр хоёр харцага тодрох нь тодорхой байна.
Зургаагийн даваанд Улсын харцага Ө.Бат-Орших Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Б.Хишигбаатараар зургаа давж, харцага цолоо гурав дахиа баталсан бол Улсын харцага Ц.Содномдорж зургаа даваад байна. Харин Улсын харцага Н.Түвшинбаяр нар энэ даваанд улсын харцага А.Цацабшираар зургаа давж, цолоо баталлаа.
One reply on “Улсын харцага Н.Түвшинбаяр А.Цацабшираар зургаа давлаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru