Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэв DNN.mn

Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө транс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, “ЗХ-034” анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарлаа.

May be an image of 6 people and people standing

Дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлдэв.
Маргааш Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Бүртгэл 10:00 цагаас.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *