Categories
мэдээ нийгэм

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулна

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ зурган илэрцүүдЭнэ сарын 28-наас 30-нд Архангай аймгийнхан тус аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин (1998), Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөнх-Эрдэнэ арслангийн эцэг Дуламжавын аав Гомбосүрэн асар их хүч чадалтай нэгэн байсан ч лам хүн учир олигтой барилдаагүй байна. Харин ээжийнх нь ах Дэндэв аймгийн арслан цолтой, мөн ээжийнх нь төрөл “Бүргэд” хочтой Очир гэж шаггүй барилдаанч хүмүүс байсан аж. Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсноор бөх болох замнал нь эхэлжээ.

Тэрбээр 1991 онд 5 давж улсын начин, 1992 онд 8 давж үзүүрлэн улсын заан, 1993 онд 8 давж үзүүрлэсэн билээ. Мөн 1994 онд 6 давж, 1995 онд 8 давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн. Улмаар 1996 онд 8 давж үзүүрлэсэн бол, 1997 онд 8 давж үзүүрлэсэн. 1998-2002 онуудад тус тус 6 даван наадамчин олноо баясгасан хүчтэн билээ.

Дашрамд дурдахад, Дуламжав дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *